6000 ажилтантай ”Эрдэнэт” үйлдвэрт хулхи оношлуур 100 000 ширхэгийг шахжээ!

6000 ажилтантай ”Эрдэнэт” үйлдвэрт хулхи оношлуур 100 000 ширхэгийг шахжээ!

Даруй 6000 орчим ажилтантай манай саалийн үнээ Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр рүү атга шороо шахсан ч атга алт болж гарч ирдэг юм байгаа биз дээ. Зүгээр л дамсак шахахад баяжина гэсэн онигоо хүртэл бий. Саяхан Улсын баатар болсон тус үйлдвэрт долдугаар сарын эхээр "Биомед трейд" ХХК 100 000 ширхэг шүлсний түргэвчилсэн оношлуур шахсан байна. Мөнгөтэй үйлдвэр лаагаа худалдаж авч ажилчдадаа идүүлнэ үү, шүлсээр нь оношилно уу, цусаар нь оношилно уу та нарт падгүй гэх байх л даа.

Гэвч хачирхалтай нь энэ сураггүй компанийн тусгай зөвшөөрөл нийт 5000 ширхэгийг оруулж ирэхээр гарсан байна. 5000 ширхэгийг 100 000 ширхэгтэй андуурах нохойн гөлөг ч байхгүй шүү дээ. Хил гаалийнхан манарлаа манарлаа гэхэд энэ зэргийн тоон дээр будиллаа юу? Ичиж амьдаръя тэгэх үү? Тэр оношлуур нь ДЭМБ-ын зөвшөөрөлгүй байгаа нь зүрх, даралтны эм хэд давхарлаж ууж сонссон ч харвачихмаар мэдээ. Хайран мөнгө. Тэгээд Улсын баатар үйлдвэр үүгээр ажилчдаа ковидоос сахин хамгаалах юм гэнээ.

 "Биомед" компанийн тусгай зөвшөөрөл зургадугаар сарын 23-нд гарлаа, арав хүрэхгүй хоногийн дараа долдугаар сарын эхээр Монгол улсын хамгийн том үйлдвэрт 100 000 оношлуур шахлаа. Зүгээр даам амьдарч байна шүү дээ, зарим нэг нөхдүүд.

Эрүүл мэндийн яамны эрхэм сайд нь өөрөө хулхи оношлуур 200 000 ширхгийг нүдээ цавчихгүй худалдаж авсан талаар бид өчигдөр мэдээлсэн. Захын Бачка "Эрдэнэт" рүү шахаа хийдэггүй л байхгүй юу. "Эрдэнэт" үйлдвэрийн шилэн дансанд зургадугаар сард 230 сая төгрөгөөр коронавирусын оношлуур авсан тухай тусгасан байгааг та бүхэн харж байна. Том үйлдвэр, 6000 гаруй ажилтантай, хүний тоо олон байна. Гэхдээ сар болгон оношлуур худалдаж аваад 6000 ажилтнаа цаг тутам шинжилдэг юмаа даа, янз нь. ГОК-ынхон ямар гоё амьдардаг юм бэ? Хэрэв энэ оношлуур нь зөв зүйтэй, хулхи биш байсан бол та нар зүгээр ногоон бүсийнхэн.

Эрхэм хүндэт, энхрий хайрт хэмжээлшгүй эрхт хаан сэнтийд заларч буй мөнгөний гахай Х.Бадамсүрэн дарга минь мэдэж л байдаг байгаа даа. Сониноос энэ эрхэмд уг нь Улсын баатар өгөх гэсэн юм билээ. Гэтэл хэл ам сүүдэр мэт дагаад байхаар аргаа бараад үйлдвэрт нь өгсөн гэсэн. Угаасаа хэдэн жил даргалсан гэж ч авах вэ дээ, ичих нүүртэй л хүн бололтой.

"Биомед" компанийн ард хэн байна вэ? Ковидын үед монголын хамгийн жаргалтай, хамгийн мөнгөтэй хүмүүс болох хэтийн шунал нь энэ хүрээд ханах уу? Эрүүл мэндийн яамны эрхэм сайд яагаад энэ асуудлыг хараагүй мэт өнгөрөөв?

З.Пунцаг

 

Эх сурвалж : FACT NEWS

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Эхоны эмчээс сайд болсон Энкэ төсвийн мөнгөнөөс 1,3 тэрбумыг уйлуулжээ 2021-07-19

Сүүлийн 24 цагт 1171 тохиолдол бүртгэгдэж, 6 хүн нас барлаа 2021-07-19

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 261 гомдол, хүсэлтийг шийдвэрлэжээ 2021-07-19

Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн шавжийг устгаж байна. 2021-07-19

ХААН Банк 30 жилийн ойгоо тохиолдуулан 90 харилцагчдаа iPhone-12 гар утас бэлэглэнэ 2021-07-19

6000 ажилтантай ”Эрдэнэт” үйлдвэрт хулхи оношлуур 100 000 ширхэгийг шахжээ! 2021-07-19

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Усны ослоор 29 хүн амь насаа алджээ 2021-07-19

НӨАТ-ын буцаан олголтыг долдугаар сарын 20-ны дотор өгөхөөр ажиллаж байна. 2021-07-19

ЭМД-аар хөнгөлөлт эдлэх иргэд хурууны хээгээр үйлчлүүлнэ. 2021-07-19

УИХ-ын хаврын чуулганы тоон үзүүлэлтүүд 2021-07-19

Л.Оюун-Эрдэнэ: Хоёр жилийн хугацаанд авлигыг жигших нийгмийн шинэ соёлыг бий болгоно. 2021-07-19