Сүүлийн 24 цагт 1309 тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас баржээ
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1309 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 523 нь Улаанбаатар хотод, 786 нь орон нутагт батлагджээ.
Ингэснээр манай улсад "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 149 733 болж байна.
Мөн хугацаанд 3501 хүн эдгэрсэн бол таван хүн нас баржээ. Нас барсан хүмүүсийн гурав нь эмэгтэй, хоёр нь эрэгтэй хүн байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд 9941 хүн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 507, хүүхэд 2384 байна. Харин нийт эмчлүүлэгчдийн 5852 нь хөнгөн, 2979 нь хүндэвтэр, 896 нь хүнд, 214 хүн маш хүнд байгаа бол хөнгөн хэлбэрээр өвчилсөн 13 164 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад Өрхийн эмчийн хяналтад байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.