Японд “Moderna”-гийн вакциныг өсвөр насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрчээ
Японы Эрүүл мэндийн яам “Moderna” компанийн “COVID-19”-ийн вакциныг 12-17 насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрлийг даваа гарагт олгожээ. Ингэснээр Японы өсвөр насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрөл авсан “Pfizer”-ийн дараах хоёр дахь вакцин болжээ.
Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам орон даяар явуулж буй "COVID-19"-ийн вакцинжуулалтын хөтөлбөрийн хүрээнд “Moderna”-гийн вакцинд дээр дурдсан насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй хамруулж эхлэх хугацааг удахгүй товлох төлөвтэй байна.
АНУ-д явуулсан эмнэлзүйн туршилтад 12-17 насны 3700 гаруй хүүхдийг хамруулжээ. Ийнхүү хоёр дахь тунг хийлгэснээс хойших 14 хоногт нэг ч хүүхдэд “COVID-19”-ийн шинж тэмдэг илрээгүй байна. Харин плацебо тариулсан хүүхдүүдийн дөрөвт нь шинж тэмдэг илэрчээ.
Мөн АНУ, Канад, Европын Холбооны эмийн хяналтын байгууллагууд “Moderna” компанийн вакциныг өсвөр насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа юм.
Япон “Moderna”-гийн вакциныг 18-аас дээш насны хүмүүст онцгой байдлын үед ашиглах зөвшөөрлийг тавдугаар сард олгосон билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.