Ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийг цахимаар хүлээн авч шийднэ.

Ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийг цахимаар хүлээн авч шийднэ.

Нийгмийн даатгалын дэвтрийг цахим болсонтой холбогдуулан нийгмийн даатгалын сангаас үзүүлдэг зарим үйлчилгээг цахим болгох боломж бүрджээ.

Тухайлбал, нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж олгоход өргөдөл, нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас халсан тухай шийдвэр, иргэний үнэмлэх, түүний хуулбар, ажилгүй болсноо хөдөлмөрийн байгууллагад бүртгүүлсэн тухай мэдэгдэх хуудас зэргийг бүрдүүлж байна.

Даатгуулагчаас тэтгэмж авахаар бүрдүүлж буй баримт бичгийг цахимжуулж, хүсэлтийг шуурхай шийдэх зорилгоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны тогтоолоор баталсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ыг ХНХЯ шинэчлэн боловсруулжээ.

Тус зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар, шинэчлэн боловсруулсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ыг хэлэлцэн тогтоолоор баталлаа. Ингэснээр жилд 22 мянган даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ цахимаар шийдүүлж, цаг хугацаа, зардал хэмнэх боломж бүрдэж байгааг ХНХЯ мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сүүлийн 24 цагт 1497 тохиолдол бүртгэгдэж, 4 хүн нас баржээ. 2021-07-21

Халдвар авсан иргэдийн ар гэрээс ЭМ, ТАРИА авахыг хориглоно 2021-07-21

Хятадаас БНАСАУ-д нийлүүлсэн боловсруулсан нефтийн хэмжээ өсжээ. 2021-07-21

БСШУСБХ: Хаврын чуулганы хугацаанд эрхлэх асуудлын хүрээний 16 хуулийн төслийг хэлэлцүүлж батлуулжээ. 2021-07-21

Шатахууны компаниудад 234 сая төгрөгийн торгууль ногдууллаа. 2021-07-21

Ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийг цахимаар хүлээн авч шийднэ. 2021-07-21

Вирусний эсрэг эмийн нэр төрөл, хангамжийг нэмэгдүүлэх чиглэл өглөө 2021-07-21

Нэмэх даатгал” нэрийн дор залилангийн шинж чанартай үйл ажиллагаа зохион байгуулж байж болзошгүй байна 2021-07-21

Баянзүрх дүүрэгт 6 сургууль, 8 цэцэрлэг, 3 цогцолбор баригдаж байна. 2021-07-21

Төмөр замын тээвэр 1.6 сая тонноор өсжээ 2021-07-21

Үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх асуудлаар зөвлөлдөв. 2021-07-21