Вирусний эсрэг эмийн нэр төрөл, хангамжийг нэмэгдүүлэх чиглэл өглөө

Вирусний эсрэг эмийн нэр төрөл, хангамжийг нэмэгдүүлэх чиглэл өглөө

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын ажилтай өнөөдөр Шадар сайд С.Амарсайхан танилцлаа.

Коронавируст халдварын цар тахлын үед шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт, нөөцийн бэлэн байдалд ТЕГ, ЦЕГ, МХЕГ, ОБЕГ-ын бүрэлдэхүүн бүхий Ажлын баг 2021 оны зургаадугаар сарын 4-ний өдөр хяналт шалгалт хийхэд багагүй  зөрчил дутагдал илэрчээ. Иймд Шадар сайд вирусний эсрэг эмийн нөөц, хангамж болон үнийн асуудлаар газар дээр нь ажиллаж, хариуцсан агентлагийнханд тодорхой үүрэг даалгавар өглөө. 

Тэрбээр хэлэхдээ, “Вирусний эсрэг эмийн нийлүүлэлтийн талаарх мэдээллийн эрх тэгш бус,  хаалттай байдал нь ААН-үүд өөрсдийн хөрөнгөөр эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх боломжийг хязгаарлаж, хомсдол үүсэх нэг хүчин зүйл болж байна. ЭМЯ-наас 2020 онд “Ремдесивир” эмийг худалдан авах ажиллагааг зохион байгуулахад нэг тус бүрийг нь 315 мянган төгрөгөөр нийлүүлж байсан бол одоо бид шууд үйлдвэрлэгчидтэй нь харьцаж нэг тус бүрийг нь 50 мянган төгрөгөөр оруулж ирдэг болохоор ярилцаж байгаа. Эмийн нөөц хангамжийн тухайд нэг удаагийн лицензийг гэрээт ААН-үүдэд хэт их хэмжээгээр олгодгийн улмаас бусад ААН-үүдэд квот олдохгүй байгаа. Тиймээс нэг удаагийн лицензийг хүртээмжтэй байдлаар ААН-үүдийн хүчин чадалд тохируулан олгох шаардлагатай байна. Эм оруулж ирдэг бөөний төвүүдийн үнээс эмийн сангууд 30-40 хувь үнэ нэмж зах зээлд  борлуулж байгааг таслан зогсоох хэрэгтэй" хэмээсэн юм. Мөн түүнчлэн  эмийн бүртгэлийг  олон улсын нэршлээр бүртгэдэг байсан бол одоо оруулж ирдэг компаны нэрээр бүртгэж байгаа нь эмийн чанар, стандартад нөлөөлж байгаа зэрэг зөрчил дутагдалд ажил хариуцсан агeнтлагаас ямар арга хэмжээ авч байгааг тодрууллаа.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б. Цэцэгсайхан, “ Eрөнхий  гэрээгээр тeндэр зарлаж, вирусний эсрэг 3 төрлийн эмийг нэмж  оруулж ирэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Ингэснээр вирусний эсрэг эмийн нөөц хангамж сайжирч үнэ буурах боломжтой. Мөн дэлхийд  сүүлийн үeд эмчилгээний хамгийн өндөр үр дүнтэйд тооцогдож байгаа,  маш хүнд, хүнд өвчтэй иргэдэд хэрэглэдэг  Тоцилизумаб эмнээс эхний ээлжинд 2000 ширхэгийг авчирч байгаа” гэлээ.

Уулзалтын төгсгөлд Шадар сайд ирэх сарын 1-ний өдрөөс өмнө улсын эмнэлгүүдийн эмийн нөөцийг тасалдуулахгүй хангаж, эмчлүүлэгчдийн эм тариаг гаднаас худалдан авах байдлыг таслан зогсоохыг үүрэг болголоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Халдвар авсан иргэдийн ар гэрээс ЭМ, ТАРИА авахыг хориглоно 2021-07-21

Хятадаас БНАСАУ-д нийлүүлсэн боловсруулсан нефтийн хэмжээ өсжээ. 2021-07-21

БСШУСБХ: Хаврын чуулганы хугацаанд эрхлэх асуудлын хүрээний 16 хуулийн төслийг хэлэлцүүлж батлуулжээ. 2021-07-21

Шатахууны компаниудад 234 сая төгрөгийн торгууль ногдууллаа. 2021-07-21

Ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийг цахимаар хүлээн авч шийднэ. 2021-07-21

Вирусний эсрэг эмийн нэр төрөл, хангамжийг нэмэгдүүлэх чиглэл өглөө 2021-07-21

Нэмэх даатгал” нэрийн дор залилангийн шинж чанартай үйл ажиллагаа зохион байгуулж байж болзошгүй байна 2021-07-21

Баянзүрх дүүрэгт 6 сургууль, 8 цэцэрлэг, 3 цогцолбор баригдаж байна. 2021-07-21

Төмөр замын тээвэр 1.6 сая тонноор өсжээ 2021-07-21

Үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх асуудлаар зөвлөлдөв. 2021-07-21

ТОКИО 2020 I Монголын тамирчдын ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ 2021-07-21