Тээврийн хэрэгслийн торгуулийн 50 хувийг төлсөн тохиолдолд үлдсэн хувийг чөлөөлнө

Тээврийн хэрэгслийн торгуулийн 50 хувийг төлсөн тохиолдолд үлдсэн хувийг чөлөөлнө

УИХ-ын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуульд зааснаар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 00:00 цагийн хооронд үйлдсэн тээврийн хэрэгслийн зөрчлийн торгуулийн 50 хувийг өршөөн чөлөөлөхөөр болсон.

Ингэхдээ дээрх хугацаанд үйлдсэн тээврийн хэрэгслийн зөрчлийн төлбөрийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө гэдгийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Ташрамд дуулгахад, Жолооч нар тээврийн хэрэгслийнхээ зөрчлийн мэдээллийг www.torguuli.police.gov.mn , www.smartcar.mn  цахим хуудаснаас харах боломжтой.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.