Монголын тамирчид оролцох “Токио-2020” олимпын наадмын өнөөдрийн хуваарь

Монголын тамирчид оролцох “Токио-2020” олимпын наадмын өнөөдрийн хуваарь

Буудлага

“Токио-2020” олимпын наадмын өнөөдрийн хуваарьт Монголын дөрвөн тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө. Тодруулбал, эмэгтэйчүүдийн гар бууны 25 метрийн хурдан буудлагын дасгалд ОУХМ Э.Даваахүү өрсөлдөнө. Тэрбээр эхний 30 сумандаа 283 оноогоор 23-т жагсаж байна. Тус төрөл 07:30 цагт эхэлсэн бөгөөд тамирчид үлдсэн 30 сумаа буудах юм. Улмаар шилдэг наймд шалгарсан буудагчид 13:30 цагаас медалийн төлөө өрсөлдөнө. Өнөөдөр явагдах хоёр дасгалаар буудлагын тэмцээн өндөрлөж байна.

Чөлөөт бөх

Эмэгтэйчүүдийн 68 кг-ын урьдчилсан шат болон хагас шигшээ барилдаан өнөөдөр болно. Энэ жинд "Лондон-2012" олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг зодоглож буй. Тэрбээр эхний даваанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын бөх Коумба Ларрокитэй барилдах сугалаа татжээ. Чөлөөтийн барилдаан 10:00 цагаас эхлэх бөгөөд манай бөх долоо дахь барилдаанд дэвжээнд гарна.

Хүндийг өргөлт

Хүндийг өргөлтийн хоёр тамирчин өнөөдөр Токиогийн дэвжээнд бяр чадлаа сорих болно. +87 кг-д өрсөлдөх Э.Билэгсайхан 10:50 цагаас тэмцээнээ эхлүүлнэ. Харин -87 кг-д хүч сорих гавьяат тамирчин М.Анхцэцэгийн тэмцээн 14:50 цагаас эхэлнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ӨРНИЙН ЗУРХАЙ: Жинлүүрийнхэн ойрын ирээдүйд амжилтад хүрнэ. 2021-08-02

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусний шинжилгээний 6 цэгт ажиллана. 2021-08-02

Улаанбаатар хотод өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд 2021-08-02

Улсын хэмжээнд эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 10304 иргэн байна. 2021-08-02

Ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам 1100 км-ын холын зайд гүйхээр өчигдөр замдаа гарлаа. 2021-08-02

Монголын тамирчид оролцох “Токио-2020” олимпын наадмын өнөөдрийн хуваарь 2021-08-02

“Өглөөний Улаанбаатар” жишиг гудамж нээгдлээ 2021-08-02

Японоос Монголд найман сая ам.долларын буцалтгүй үзүүлэх хэлэлцээр байгуулжээ. 2021-08-02

Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “тогтвортой” хэвээр үлдээснийг баталгаажуулав 2021-08-02

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу гараашуудыг чөлөөлж, ногоон байгууламж хийж, явган хүний зам тавьж байна. 2021-08-02

Сангийн яам тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо 2021-08-02