Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу гараашуудыг чөлөөлж, ногоон байгууламж хийж, явган хүний зам тавьж байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу гараашуудыг чөлөөлж, ногоон байгууламж хийж, явган хүний зам тавьж байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 32 дугаар байрны баруун талд зөвшөөрөлгүй барьсан 132 гараашийг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу чөлөөлж, ногоон байгууламж хийж, явган хүний зам тавьж байна.

Гарааш чөлөөлсөн талбайд 1800 ам метр явган хүний зам, 4000 ам метр зүлэг, 600 ам метр эко хавтан хийхээс ажлын явц 80 хувьтай байгаа. Наймдугаар сарын 10 гэхэд ажил бүрэн дуусна гэж гүйцэтгэгч компанийнхан мэдээлэв.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Нийтийн эдэлбэр газар чөлөөлөх ажлыг хавраас эхэлсэн. 62 дугаар сургуулийн ард байсан гараашийг нурааж, барилгын хог хаягдал байсныг нь цэвэрлэж, ногоон байгууламж бүхий авто зогсоол байгуулахаар зураг төсөл хийсэн. Мөн “Залуус” хороололд зөвшөөрөлгүй барьсан гараашийг буулгаж, ногоон байгууламж бүхий авто зогсоол байгуулахаар зураг төсөл хийж байна. “Өнөр” хорооллын ард зөвшөөрөлгүй 819 гарааш бий. Холбогдох хүмүүст шаардлага хүргүүлсэн. Дугуй засвар ажиллуулдаг иргэд ажлын байрыг нь хадгалж өгөхийг хүссэн. Иргэд авто зогсоол байгуулах хүсэлт ирүүлж байна” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстойг онцлоод, “Улаанбаатар хотод нийт 10.4 га газар чөлөөлж, 21 байршилд тохижилт, ногоон байгууламж хийхээс эхнээсээ ашиглалтад орж байна. Зөвшөөрөлгүй хашаа, хайс татаж, иргэдийн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулж байгааг шийдэж, иргэдтэй ээлтэй хот бий болгохын төлөө ажиллана” хэмээн ярилаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам 1100 км-ын холын зайд гүйхээр өчигдөр замдаа гарлаа. 2021-08-02

Монголын тамирчид оролцох “Токио-2020” олимпын наадмын өнөөдрийн хуваарь 2021-08-02

“Өглөөний Улаанбаатар” жишиг гудамж нээгдлээ 2021-08-02

Японоос Монголд найман сая ам.долларын буцалтгүй үзүүлэх хэлэлцээр байгуулжээ. 2021-08-02

Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “тогтвортой” хэвээр үлдээснийг баталгаажуулав 2021-08-02

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу гараашуудыг чөлөөлж, ногоон байгууламж хийж, явган хүний зам тавьж байна. 2021-08-02

Сангийн яам тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо 2021-08-02

Туул гол орчимд ХОГ ХАЯЖ байгаа үйлдлийг 360 градус эргэдэг камер хянана 2021-08-02

Өнөөдөр Хөвсгөл, Булганы нутгаар их бороо орно. 2021-08-02

Дулааны шугамын шинэчлэлийг хугацаанд нь дуусгах үүрэг өгөв 2021-08-02

Эрүүгийн 176 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ 2021-08-02