БНХАУ-д нефтийн үнэ нэмэгдэж байна

БНХАУ-д нефтийн үнэ нэмэгдэж байна

БНХАУ-д энэ оны эхний хагасын эцсийн байдлаар дотоодын зах зээл дэх нефтийн үнэ есөн удаа нэмэгдээд байна гэж тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос мэдээлжээ.

Тодруулбал, зургаадугаар сарын сүүлээр шатахуун, дизель түлшний үнэ нэг тонн нь 225 юань /34.85 ам.доллар/, 215 юаниар тус тус өсжээ. Мөн эрчим хүчний зах зээлийн талаар мэдээлдэг “Oilchem.net” цахим хуудасны шинжээчид дотоодын шатахуун, дизель түлшний үнэ цаашид тонн нь 230 орчим юаниар буюу литр нь 0.17-0.20 юаниар нэмэгдэж магадгүй хэмээн таамагласан байна.

Харин санхүүгийн салбарын мэдээ мэдээлэл нийтэлдэг “Economic View” цахим хуудсанд мэдээлснээр, дотоодын нефтийн үнэ 11 гаруй удаа өөрчлөгдсөн байна. Тухайлбал, шатахуун, дизель түлшний үнэ 2021 он гарсаар 1180 юань, 1140 юаниар тус бүр өсжээ.

Мөн олон улсын зах зээлд нефтийн үнэ зургаадугаар сараас хойш үргэлжлэн өссөөр байна. “Economic View”-т мэдээлснээр, “WTI” маркийн нэг торх нефтийн наймдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 74.05 ам.доллар, “Brent” маркийн нефтийн Лондоны биржид есдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 75.38 ам.доллар хүрчээ. Энэ нь хоёр маркийн нефтийн хоёулангийнх нь хувьд 2018 оны 10 дугаар сараас хойших хамгийн өндөр үнэ юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Дүрэм зөрчсөнөөс үүдэн хэд хэдэн тамирчны олимпод оролцох эрхийг түдгэлзүүлжээ 2021-07-31

АНУ, ЕХ-ны вакцинд хамрагдсан иргэдэд үйлчлэх шинэ журам хэрэгжиж эхэллээ 2021-08-02

Япон улс гадаадад суугаа иргэдээ коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэлжээ. 2021-08-02

Марселл Жейкобс Токио-2020 олимпын 100 метрийн гүйлтийн аварга болжээ. 2021-08-02

Олимптой холбоотой халдварын тохиолдлын нийт тоо 281 болсон 2021-08-02

БНХАУ-д нефтийн үнэ нэмэгдэж байна 2021-08-03

Япон, ОХУ найрамдлын хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцов 2021-08-03

Камбож улс 12 -17 насныхныг вакцинжуулалтад хамруулж эхлээд байна. 2021-08-03

“Twitter” компани олон улсын мэдээллийн томоохон агентлагуудтай хамтран ажиллахаар болов 2021-08-03

Турк улс даяар нийтдээ 33 мужид их бага хэмжээний түймэр гарсан 2021-08-03

Якутад дэгдсэн ойн түймрийг унтраахаар инженерингийн компани тусгай тээврийн хэрэгслүүдийг илгээжээ. 2021-08-04