АНУ, ЕХ-ны вакцинд хамрагдсан иргэдэд үйлчлэх шинэ журам хэрэгжиж эхэллээ

АНУ, ЕХ-ны вакцинд хамрагдсан иргэдэд үйлчлэх шинэ журам хэрэгжиж эхэллээ

АНУ болон Европын Холбооны /ЕХ/ орнуудад коронавирусний вакцинд хамрагдсан иргэд орон нутгийн цагаар өнөө өглөөний 04 цагаас эхлэн Их Британид ирснийхээ дараа тусгаарлагдах шаардлагагүй болжээ.

Их Британийн Засгийн газрын мэдээлснээр, энэхүү шийдвэр нь гэр бүл, найз нөхдийг хилийн чанадад амьдардаг хайртай дотны хүмүүстэйгээ эргэн уулзах боломжийг бүрдүүлэх ажээ.

Агаарын тээврийн компаниудын удирдлагууд энэ шийдвэрийг сайшаан хүлээн авсан боловч Их Британийн аялал жуулчлалын ногоон жагсаалтад илүү олон орныг нэмж оруулахыг уриалсаар байна.

Аялагчдын хувьд вакцинд хамрагдсанаа нотлох бичиг баримт болон нисэх онгоцонд суухаасаа өмнө өгсөн “PCR” шинжилгээний хариуныхаа аль алийг биедээ авч явах шаардлагатай бөгөөд ирснийхээ дараах хоёр дахь өдрөө “PCR” шинжилгээ өгөх ёстой юм.

Түүнчлэн 18-аас доош насны хүүхдүүд тусгаарлагдах шаардлагагүй ч наснаас нь хамааран заримд нь шинжилгээ өгөх шаардлага тавина.  

Долоодугаар сарын 19-нөөс эхлэн Их Британид вакцинд хамрагдсан хүмүүс ногоон жагсаалтад орсон орнуудаас ирэхдээ тусгаарлагдах шаардлагагүй болсон хэдий ч бусад бүх аялагч 10 хоног тусгаарлагдах шаардлагатай хэвээр байгаа юм.

Харин Франц улсаас ирэх аялагчид хатуу журмыг үргэлжлүүлэн мөрдөж, вакцины бүрэн тунд хамрагдсан эсэхээсээ үл хамааран тусгаарлалтад орох ажээ. Тээврийн сайд Грант Шеппс холбогдох шийдвэрийг энэ долоо хоногийн сүүлээр дахин нягтална хэмээн мэдэгджээ.

Мөн Засгийн газрын шийдвэрийн хүрээнд олон улсын аяллын хөлөг онгоцнууд 16 сарын дараа буюу өнөөдрөөс эхлэн Англиас хөдлөх боломжтой болж байна.

Г.Шеппст Их Британийн агаарын тээврийн компаниудаас илгээсэн захидалд, өнөөдрөөс хэрэгжиж эхэлж буй шийдвэрийг “нааштай алхам” хэмээн тодорхойлсон ч “олон улсын зорчих хөдөлгөөний хязгаарлалтууд” үргэлжилсээр байгаагийн улмаас Их Британийн агаарын тээврийн салбар сэргэх шатандаа ороогүй байгаад санаа зовниж байна хэмээн бичжээ.

Ийнхүү тэд Их Британийн хүн амын вакцинд хамрагдсан үзүүлэлтийг харгалзан ногоон жагсаалтыг өргөтгөхийг уриалжээ. Мөн Их Британийн агаарын тээврийн салбар Европын бусад орныхоос хол хоцорч буйг анхааруулжээ. Тодруулбал, Их Британид аяллын тийзийн захиалгыг цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 16 хувьтай нь тэнцэж байгаа бол Германд 60 хувь, Францад 48 хувьд хүрээд байгаа ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Япон улс вакцины гэрчилгээ авахыг хүссэн иргэдийн өргөдлийг хүлээн авч эхэллээ 2021-07-28

“Спутник V” болон “AstraZeneca”-гийн вакциныг хослуулан туршихыг зөвшөөрчээ 2021-07-28

Дэлхий дахинд коронавирусний “Дельта” хувилбар хурдацтай тархаж байна 2021-07-28

Хэнань мужид 70 гаруй хүн үерт осолдож, амиа алдаад байна. 2021-07-29

Дүрэм зөрчсөнөөс үүдэн хэд хэдэн тамирчны олимпод оролцох эрхийг түдгэлзүүлжээ 2021-07-31

АНУ, ЕХ-ны вакцинд хамрагдсан иргэдэд үйлчлэх шинэ журам хэрэгжиж эхэллээ 2021-08-02

Япон улс гадаадад суугаа иргэдээ коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэлжээ. 2021-08-02

Марселл Жейкобс Токио-2020 олимпын 100 метрийн гүйлтийн аварга болжээ. 2021-08-02

Олимптой холбоотой халдварын тохиолдлын нийт тоо 281 болсон 2021-08-02

БНХАУ-д нефтийн үнэ нэмэгдэж байна 2021-08-03

Япон, ОХУ найрамдлын хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцов 2021-08-03