Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Наймдугаар сарын 03-ны өдрийн байдлаар Орхон голын адаг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Бэлтэс, Шишхэд, Дэлгэрмөрөн, Бүгсий Хангай нурууны өврийн Заг, Байдраг, Түй, Завхан, Хожуул арын Идэр, Чулуут, Хануй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-90 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Үүр, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Байдраг, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-55 см давсан байна.
Харин Халх, Орхон голууд үерийн аюултай түвшинг 5-60 см даван хүчтэй үерлэж байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2021-08-03
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.