Эрүүл мэндийн яамны зүгээс эмч, ажилчдад олгох 1 сая төгрөгийг шилжүүлж эхэлжээ

Эрүүл мэндийн яамны зүгээс эмч, ажилчдад олгох 1 сая төгрөгийг шилжүүлж эхэлжээ

Цар тахлын энэ хүнд цаг үед халдварын улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилчдад 2 сая төгрөгийн нэг удаагийн урамшуулал үзүүлэхээр төсвийн тодотголоор батлуулан, шийдвэрлэсэн.

Тэгвэл  эхний ээлжийн 1 сая төгрөгийг Эрүүл мэндийн байгууллагууд руу шилжүүлж эхэлснийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдлээ.

Тэрбээр: "Эрүүл мэндийн яамны зүгээс цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд ажиллаж буй төрийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаа дэмжих зорилгоор 2021 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж урамшууллын зардлыг батлуулсан бөгөөд тус бүр 1,0 сая төгрөг олгохоор шийдвэрлэн төсвийн хуваарийн дагуу эхний санхүүжилтээс эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүлж эхлээд байна. 

Цар тахлын эсрэг, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө үндсэн тусламж үйлчилгээгээ алдагдуулалгүй ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууддаа талархал дахин илэрхийлье" гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Тяньжин дахь гацалтын улмаас Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийг тодорхойгүй хугацаагаар зогсооно гэжээ 2021-08-03

Ерөнхийлөгч ОУ-ын олимпиадад амжилт гаргасан хүүхдүүдийг шагнах зарлиг гаргана 2021-08-03

Сансарын тунелийн урсгал засвар, түшиц ханыг засварлав 2021-08-03

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 2021-08-03

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Европын Холбооны Элчин сайд Траян Л.Христеаг хүлээн авч уулзав 2021-08-03

Эрүүл мэндийн яамны зүгээс эмч, ажилчдад олгох 1 сая төгрөгийг шилжүүлж эхэлжээ 2021-08-03

Тарвагa агнахыг Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаатай хориглолоо. 2021-08-03

Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журамыг батлуулна 2021-08-03

Улаанбаатарт 19-21 хэм дулаан байна 2021-08-04

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ 2021-08-04

УИХ-ын дарга Г.Занданшатар МЗХ-ны төлөөлөлтэй уулзав 2021-08-04