ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ

Өнөөдөр аргын тооллын 2021 оны 8 дугаар сарын 04. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын 26. Буд гараг. Гөрөөсөн толгой одтой, найман цагаан мэнгэтэй, хөх бич өдөр. 

Өдрийн наран 5 цаг 33 минутад мандан, 20 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газарт очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ хэмээжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Европын Холбооны Элчин сайд Траян Л.Христеаг хүлээн авч уулзав 2021-08-03

Эрүүл мэндийн яамны зүгээс эмч, ажилчдад олгох 1 сая төгрөгийг шилжүүлж эхэлжээ 2021-08-03

Тарвагa агнахыг Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаатай хориглолоо. 2021-08-03

Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журамыг батлуулна 2021-08-03

Улаанбаатарт 19-21 хэм дулаан байна 2021-08-04

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ 2021-08-04

УИХ-ын дарга Г.Занданшатар МЗХ-ны төлөөлөлтэй уулзав 2021-08-04

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд 2021-08-04

Тусгай үүргийн 49 удаагийн нислэгээр 5879 иргэнийг татан авлаа 2021-08-04

“Хариуцлагын гэрээ" байгуулж, караоке, баарыг нээх санал гаргалаа 2021-08-04

Том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргах талаар судалгаа хийхийг Төв банканд даалгалаа 2021-08-04