Хүнд өвчтөнд хэрэглэдэг "Ремдесивир" тариаг энэ сард татан авна

Хүнд өвчтөнд хэрэглэдэг "Ремдесивир" тариаг энэ сард татан авна

Ковидын халдварын “хүнд”, “маш хүнд” өвчтөнүүдийн эмчилгээнд хэрэглэж байгаа Ремдесивир эмийн 100 мянган тарилгыг үйлдвэрлэгчээс нь шууд авах хүсэлтийг манай улс БНЭУ-д тавьсан. 

Эхний ээлжийн 50 мянган тарилгын төлбөрийг шилжүүлсэн. Дараагийн төлбөрийг наймдугаар сарын 14-нд шилжүүлж, тээвэрлэлтийг наймдугаар  сарын 25-30-ны өдрүүдэд Хүннү Эйр компанийн тусгай нислэгээр авахаар болжээ.

Сануулахад, ЭМЯ-ны өчигдрийн мэдээллээр ковидын халдвартай 9293 өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас  832 хүний биеийн байдал хүнд,  155 хүний биеийн байдал нэн хүнд байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.