Том оврын ачааны автомашинуудад хяналт шалгалт хийв
Тээврийн цагдаагийн алба Нийслэлийн Авто зам хөгжлийн газартай хамтран явуулын пүү (автомашины жин даацыг хэмжигч багаж) ашиглаж том оврын ачааны автомашинд тавих хяналт шалгалтыг тогтмол явуулж байна.
Өнөөдөр ээлжит шалгалтаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн замд хийснээс гадна жолооч нарт том оврын автомашин замын хөдөлгөөний дүрмийг хэрхэн баримталж хөдөлгөөнд оролцох, энэ төрлийн осол, хэргийн талаар мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэжээ.
Ташрамд дуулгахад, Том оврын автомашины нэг тэнхлэгт оногдох даацыг хэтрүүлснээр автозамын зорчих хэсэгт дугуйн мөрний ховил үүсч, суурь бүтцэд нөлөөлж, тэгш хэмийг алдагдуулан авто замд эвдрэл гэмтэл үүсдэг.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.