Хичээлийн шинэ жилийг танхим болон танхимын бус хэлбэрээр эхлүүлнэ

Хичээлийн шинэ жилийг танхим болон танхимын бус хэлбэрээр эхлүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, 2021-2022 оны хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэх шийдвэр гаргасан тухай БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэв. 

Цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай улс дэлхийн бусад улс орнуудын адилаар хичээл, сургуулийн үйл ажиллагааг хаасан. Ингэснээр, 2019-2020 оны хичээлийн жилд 75 өдрийг буюу нийт хичээлийн өдрийн 47 хувь нь хаалттай байсан. Мөн 2020-2021 оны хичээлийн жилд 100-110 өдрийг танхимаар хичээллэж чадаагүй буюу 62-68 хувийн боломжоо алдсан байна. Нэг хичээлийн жилд 160-180 хоног танхимаар хичээллэдэг бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд танхимаар хичээллэх боломжийн 60 хувийг нь алдсан. Зөвхөн Монголд ч биш, дэлхийн хэмжээнд сургуулийн насны гурван хүүхэд тутмын хоёр нь хичээлийн хоцрогдолд орсон тухай тооцоо гарчээ. Дэлхийн нийт хүүхдийн 91 хувь буюу 1.6 тэрбум хүүхэд цар тахлын нөлөөгөөр суралцах боломжоо алдаад буйг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээллийн үеэр тодотголоо. 

НҮБ-аас гаргасан зөвлөмжид, цар тахлын үед сургууль хааснаар зөвхөн сурлагын хоцрогдол биш, давхар сэтгэл санааны хямрал нүүрлэсэн он жил өнгөрсөн. Нэгэн үеийн сүйрэл нүүрлэх бодитой аюул учирсан гэдгийг тэмдэглэжээ. 

Манай улсын хувьд, цахилгаан, интернэт, телевиз, гар утас, компьютергүй зэрэг шалтгаантай 185 мянган хүүхэд хичээл үзэж чадаагүй байна. Түүнээс гадна 470-500 мянган хүүхэд хичээлийн бодитой хоцрогдолд орсон тухай тооцоо гарчээ. Тиймээс хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 1-нээс үе шаттайгаар, танхимын болон танхимын бус хэлбэрээр эхлүүлэх нь зүйтэй гэж үзжээ. 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ, "Цэцэрлэг 4, 5 настай хүүхдүүд есдүгээр сарын 1-нээс эхлээд танхимын болон танхимын бусаар ЕБС-тай адил эхэлнэ. Ингэхдээ, тав хоног танхимаар, тав хоног цахимаар хичээллэх юм байна. Харин ногоон бүсэд 100 хувь танхимын хичээлийг явуулна. МСҮТ, коллеж, их дээд сургуулийн хувьд, есдүгээр сарын 13-наас цахимаар хичээллэнэ. Учир нь улсын хэмжээнд ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22-ны хооронд зохион байгуулна. Үүний дараа ЭЕШ-д тэнцсэн хүүхдүүд өөрсдийн сургууль мэргэжлээ сонгоно. Цар тахлаас болоод хүүхдүүд ЭЕШ-д орж чадахгүй байх тохиолдолд хоёр дахь ЭЕШ-ийг зохион байгуулна" хэмээв. 

Монгол Улсын нийт хүн амын 60 хувь нь вакицинд хамрагдсан байна. Сургууль, цэцэрлэгийн багш нарын 90 хувь нь есдүгээр сарын 1 гэхэд бүрэн хамрагдана. Мөн 12-17 насны хүүхдүүдийн 60 хувь буюу 270 мянгаас 220 мянга нь хоёр тун вакциндаа хамрагдаад байгаа юм. Эрдэмтдийн хийсэн тооцоогоор, вакцинжуулалт өндөр хувьтай байгаа тул хичээл эхлэх хүртэл өдөрт гарах халдварын тоо буурах төлөвтэй байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Б.Цэрэнтогтох: Анхны ялалтаа авч чадсандаа бид маш баяртай байна 2021-07-24

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна 2021-07-28

“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /2021.07.31/ 2021-08-01

УУХҮЯ, АМГТГ болон аж ахуй нэгжүүд шатахууны талаар хамтарсан уулзалт хийж байна 2021-08-03

"Монгол шуудан" хагас жилийн үйл ажиллагаагаа тайлагналлаа 2021-08-03

Хичээлийн шинэ жилийг танхим болон танхимын бус хэлбэрээр эхлүүлнэ 2021-08-04

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна 2021-08-04

С.Амарсайхан: Замын үүдийн Тээврийн зардлыг яаралтай буулгахгүй бол Төр өөрөө татан авалтыг зохион байгуулна 2021-08-05

Шууд: Ховд аймаг Баруун бүсийн хурд 2021 Сонгомол дээд насны морьдын уралдаан 2021-08-06

АВИЛГЫН ЭСРЭГ ИНДЕКСИЙН ТАЛААР ХЗДХ-ИЙН САЙД Х.НЯМБААТАР МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА 2021-08-06

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААРХ 7 ХОНОГИЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ 2021-08-06