Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр |2021.08.04| болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа нар мэдээлэл хийв.
Засгийн газрын хэрэгжүүлсэн эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэлэлцсэн байна. Ингэхдээ 3,3 их наяд төгрөгийн гүйцэтгэлтэй байна гэж Сангийн яам танилцуулжээ.
Ингэснээр 216 мянган ажлын байр хадгалжээ. Ажлын байр дэмжих зорилготой 2 их наяд төгрөгийн зээлийн хүрээнд 1,7 их наяд төгрөг, ипотекийн зээлийн хүрээнд 561 тэрбум төгрөг, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих хүрээнд 319 тэрбум төгрөгийн зээлийг тус тус гаргаад байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.