Нийгмийн даатгалын сангийн орлого 16.6, зарлага 6.2 хувиар нэмэгдэв

Нийгмийн даатгалын сангийн орлого 16.6, зарлага 6.2 хувиар нэмэгдэв

Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний хагас жилийн байдлаар 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 173.2 (16.6 хувь) тэрбум, нийт зарлага 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 73.3 (6.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв.

Тус сангийн орлого өсөхөд тэтгэвэрийн даатгалын шимтгэлийн орлого 249.6 (43.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны 6 дугаар сард 217.7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 33.6 (18.2 хувь) тэрбум, нийт зарлага 213.7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 3.3 (1.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж.

Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого энэ оны эхний хагас жилийн байдлаар 482.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 269.4 (2.3 дахин) тэрбум, нийт зарлага 518 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 319.7 (2.6 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Энэ сангийн орлого өнгөрсөн 6 дугаар сард 92.9 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 4.5 (5.1 хувь) тэрбум, нийт зарлага 126.7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 33.7 (36.2 хувь) тэрбум төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.