Замын-Үүдийн ачаа тээврийн үнэ хөлс гурав дахин буух ёстой
Замын-Үүд дэх боомтын зөвлөлөөс ачаа тээврийн үнийн зохицуулалтын талаар өнөөдөр |2021.08.05| мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хуралд Замын-Үүд дэх боомтын зөвлөлийн дарга, хурандаа В.Намхайнямбуу, гаалийн байцаагч Б.Отгонсүх, Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын дарга Л.Эрдэнэчулуун, Замын-Үүд дэх Авто тээврийн төвийн дарга Ж.Сүхбаатар нар оролцов.
2021 оны наймдугаар сарын 5ны өдрөөс тээврийн жолооч нартай хариуцлагын гэрээ байгуулсан. Ингэхдээ тээврийн хөлсийг арван сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тогтоосон. Гэрээний нөхцөлийг зөвшөөрөхгүй бол дараагийн жолоочтой хариуцлагын гэрээ байгуулж, Эрээн хот руу гаргах аж. Өнөөдрөөс эхлэн 90 автомашиныг гаргахаар зохион байгуулсан байна.
Тээврийн хэрэгсэл үнэтэй ачих зэрэг тохиолдол гарвал тагнуулын 70527305 дугаарт мэдээлэл өгөх боломжтой аж. "ЗАМЫН-ҮҮД БООМТЫН ЗӨВЛӨЛ" хэмээх фэйж хуудсыг өнөөдрөөс эхлэн ажиллуулж, энэхүү хаяг дээр боомтоор гарч байгаа 90 автомашины улсын дугаар, жолоочтой холбогдох дугаарыг мэдээллэх аж. Ингэснээр ачаа ачуулах хүсэлтэй иргэд холбогдож, үнэ хөлсөө тохиролцох боломжтой болох нь.
Сургууль цэцэрлэгийн бэлтгэл ажил эхэлж байгаатай холбоотойгоор Замын-Үүдийн боомтоор гарч буй ачаа тээврийн үнийг гурав дахин буурч байгааг албаныхан онцоллоо.
Гаалийн байгууллага хяналт шалгалт, бүрдүүлэлтийг хурдан шуурхай хийхийг зорьж байгаа аж. Хэрэв гаалийн байгууллагатай холбоотой гомдол санал байх юм бол 96361281 дугаараар санал хүсэлтийг хүлээн авах нь.
Экспорт, импортын ариутгалын байгууламж байгуулж, олон улсын стандартын дагуу ариутгах боломжийг бүрдүүлээд байгаа аж. Хоёр талдлаа 5,5 тонн ариутгалын бодис байршуулсан. Үүгээр нийт 1000 автомашин ариутгах боломжтой аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.