Саиед Моллайд "Эко кар центр" компаниас машин бэлэглэлээ.

Саиед Моллайд "Эко кар центр" компаниас машин бэлэглэлээ.

“Эко кар центр” компани “Токио-2020” олимпоос мөнгөн медаль авсан жүдоч Саид Моллайд дуртай машинаа сонгон авах эрхийн бичиг бэлэглэж байгаагаа зарласан билээ.

Саид Моллай “Эко кар центр” компаниас 30 сая төгрөгийн өртөг бүхий “Тoyota Sai” загварын суудлын автомашиныг сонгосон байна.

Тэрбээр энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Та монгол хэл суръя гэж бодож байна уу?

-Монгол хэл тун сайхан хэл. Би бага багаар сурах болно.

-Та яагаад энэ машиныг сонгосон бэ?

-Цагаан өнгөтэй, хэтэрхий том биш, бас сайн машин гэж бодож байна.

-Машинаараа хамгийн түрүүнд хаашаа явах вэ?

-Бэлтгэлийн заал руу явах болно. Дараа нь ресторан явна.

-Монголчуудад хандан юу гэж хэлмээр байна вэ?

-Намайг маш их дэмжсэн монголчуудад талархаж байна. Тиймээс би энэхүү медалиа та бүхэнд зориулж байгаагаа анх хэлж байсан. Ноён Х.Баттулга, жүдогийн багийнхан, Жүдо бөхийн холбооныхон, надад тусалж дэмждэг хүмүүс гээд бүгдэд нь би энэхүү медалиа зориулж байна.

Тэрбээр өөрийн сонгосон "Toyota Sai" маркийн машинаа хөлөглөн тус компанийн талбайгаас явлаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Дархан-Уул аймагт хамтарч хэрэгжүүлсэн төслүүдийн үйл явцтай танилцлаа 2021-08-06

Хүний эрхийн үндэсний чуулганыг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулна 2021-08-06

Манлай уяач З.Мэндсайханы хээр баруун бүст түрүүллээ 2021-08-06

Вирусний эсрэг эмийн нөөцийг 1 сая тунгаар нэмэгдүүлнэ 2021-08-06

Б.Отгонсэлэнгийн саарал үрээ төвийн бүсийн сонгомол дунд насанд түрүүллээ 2021-08-06

Саиед Моллайд "Эко кар центр" компаниас машин бэлэглэлээ. 2021-08-06

Төвийн бүсийн хурдан морины "Сэлэнгэ хурд 2021" зуны улсын уралдаан эхэллээ 2021-08-06

“Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжүүлнэ 2021-08-06

БНСУ-ын “К2ЛБИО” байгууллагаас танилцуулсан лабораторийг суурилуулснаар ПСР шинжилгээний хариуг нэг цагийн дотор гарна 2021-08-06

Хэвлэн нийтлэх, эрэн сурвалжлах, мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхийг хангахад анхаарна 2021-08-06

"Амгалан" амаржих газарт хөхний хавдар авах мэс заслыг анх удаа хийлээ 2021-08-06