Эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 9425 иргэн байна

Эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 9425 иргэн байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 301 эмнэлэг болон тусгаарлан ажиглах  байранд нийт 9425 иргэн байна.

Үүнээс нийслэлд 52 эмнэлэгт 4037, тусгаарлан ажиглах 16 байранд 439 иргэн, орон нутагт 233 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 4933 иргэн байгааг УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.

Эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд цагдаа, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагын нийт 2385 төрийн албан хаагч ажиллаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.