Малын шүлхий гарсны улмаас Эрдэнэдалай сумын 3 багт хорио цээрийн дэглэм тогтоолоо
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Рашаант багт малын шүлхий өвчин гарсны улмаас тус сумын Рашаант, Тэнгэлэг, Цавчир багуудад хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.
Рашаант багийн малчин өрхийн малд доголох шинж тэмдэг илэрсний дагуу аймаг, сумын Мал эмнэлгээс тандалт судалгааг хийсэн ба 8 дугаар сарын 7-нд лабраторийн шинжилгээгээр "Шүлхий" өвчин болох нь батлагджээ.
Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, шүлхий өвчинтэй тэмцэх зардлыг аймгийн Засаг Даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэж, зэргэлдээх сумдад хөл хорио тогтоож, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, малчдын отор нүүдэлд хяналт тавихыг үүрэг болгосон байна.
Өнөөдрийн байдлаар голомтын бүсэд 55 өрхийн 24145 тоо толгой мал, сэжигтэй бүсэд 47 өрхийн 28270 тоо толгой мал байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.