Оюутолгойн зардал өссөн талаар хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гарчээ

Оюутолгойн зардал өссөн талаар хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гарчээ

Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, олборлолт эхлүүлэх хугацаа хойшилсон шалтгаан нөхцөлийг тодруулахаар Засгийн газрын зүгээс хөндлөнгийн шинжээчид хандсан байна. Ингээд шинжээчдийн дүгнэлт гарсан тул Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар өнөөдөр /2021.08.09/ мэдээлэл хийлээ.

-Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Оюутолгойн төслийн далд уурхай 1 тэрбум 450 сая ам доллар, ашиглалтад орох хугацаа 22 сар хойшилсон тул хөндлөнгийн шинчээж гуравдугаар сард томилогдсон. Ингээд өнөөдөр бидэнд төслийн гүйцэлийн явцад. Геотехникийн асуудлаас болж зардал нэмэгдээгүй. Удаа дараа Оюутолгойн удирдлага гүний уурхайн геотехникийн асуудлаас шалтгаалсан гэдэг тайлбар ирүүлсэн. Тэгвэл геотехникийн хүндрэлээс болоогүй гэдэг тайлбар ирүүллээ. Дөнгөж сая Рио Тинто компанийн Монгол дахь захиралтай уулзсан. Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтэд тайлбар хийх, далд уурхайн олборлолтоо хурдан эхлүүлэх шаардлага тавьж. 

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон

-Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр геотехникийн асуудалтай холбоогүй гэж дүгнэлээ. 20-40 жил ажилласан туршлагатай шинжээчийг гуравдугаар сараас ажиллуулсан. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.