Олимпод оролцсон сүүлийн баг тамирчид маргааш эх орондоо ирнэ.

Олимпод оролцсон сүүлийн баг тамирчид маргааш эх орондоо ирнэ.

"Токио-2020" олимпод оролцсон Монголын сүүлийн багийн гишүүд Олимпын тосгоноо орхин одоогоор Яизү хотноо очжээ.

Монголын баг тамирчдын сүүлийн хэсэг маргааш буюу энэ сарын 11-ний 23:00 цагийн орчимд эх орондоо газардана.

Энэ өдөр чөлөөт бөх, хөнгөн атлетикийн тамирчид, дасгалжуулагчид, МҮОХ, БТСУХ-ны ажилтнууд болон сэтгүүлч нарын 43 хүн эх орондоо ирэх юм.

Харин гавьяат тамирчин Б.Сэр-Од дасгалжуулагч О.Оюунтуяагийн хамт Японд үлдэж, Хоккайдод бэлтгэлээ үргэлжлүүлэн хийх юм байна.

Монголын үндэсний олимпын хороо

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.