Хөшигийн хөндийн хот байгуулалтын инженерийн дэд бүтцийн зургийг энэ ондоо хийж дуусгана
БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Хөшигийн хөндий дэх хот байгуулалтын дэд бүтцийн нэгдсэн төлөвлөлтийн зураг төслийн явцтай өнөөдөр танилцлаа.
Тус хөндийд цогц бүтээн байгуулалтын ажил төлөвлөж байгаа бөгөөд, усны нөөцийн судалгаагаар урьдчилсан байдлаар 150 мянган хүн амьдрах боломжтой гэжээ. Богдхан төмөр замыг дагасан тээвэр, ложистикийн төв, соёл, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэлийн ажлын байрыг бий болгох зорилготойг БХБЯ-ны цахим хуудаснаа мэдээлжээ.
Ингэхийн тулд газар доорх хот байгуулалт буюу дэд бүтэц, дулаан, цахилгаан шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж зэрэг хотын сууриудыг төлөвлөж байна. Энэ онд багтааж инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний төлөвлөлтийн зургуудыг хийж дуусгах аж.
Тухайлбал урьдчилсан судалгаагаар Хөшигийн хөндийд хоногт 20 мянган метр куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай гурван цэвэрлэх байгууламж, таван усан сан, авто замын сүлжээ, цахилгаан, дулааны станц, шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн ажлыг хийхээр төлөвлөөд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.