“Samsung”-ийн өв залгамжлагчийг үндэсний эрх ашгийн үүднээс суллав
БНСУ-ын Ерөнхийлөгчийн ажлын алба “Samsung” группийн дефакто тэргүүн И Жэ Ёныг тэнсэнгээр суллах хүсэлтийг үндэсний эрх ашгийн үүднээс хүлээн авсан гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.
“Хууль зүйн яамнаас гаргасан И Жэ Ёныг суллах шийдвэрийн талаар олон нийт өөр өөр үзэлтэй байгааг бид мэдэж байна. Бид үндэсний эрх ашгийн төлөөх шийдвэр хэмээн үүнийг хүлээн зөвшөөрсөн” гэж Хөх ордны мэдэгдэлд дурджээ.
Хөх ордны Олон нийтийн харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Пак Су Хёны хэлснээр, И Жэ Ёныг эрт суллахыг уриалсан хүмүүс түүнийг хагас дамжуулагчийн үйлдвэрлэл, “COVID-19”-ийн вакцинууд зэрэг олон салбарт хувь нэмрээ оруулна гэж найдаж байна.
Өнөө өглөө буюу 30 сарын хорих ялаа дуусахаас нэг жилийн өмнө суллагдсан И Жэ Ён нь мөнгө шамшигдуулсан, хээл хахууль өгсөн хэргээр хоригдох ял сонссон юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.