“Korean Air” Хавай руу 11 дүгээр сараас нислэгээ сэргээхээр төлөвлөж байна.

“Korean Air” Хавай руу 11 дүгээр сараас нислэгээ сэргээхээр төлөвлөж байна.

БНСУ-ын агаарын тээврийн “Korean Air” компани Хавай арал руу үйлддэг нислэгээ ирэх 11 дүгээр сараас буюу БНСУ-д “COVID-19”-ийн эсрэг нийтийн дархлаа тогтоох зорилттой холбогдуулан сэргээхээр төлөвлөж буйгаа өнөөдөр мэдэгджээ.

“Korean Air” 11 дүгээр сараас эхлэн Инчеон хотоос Хавай арал руу долоо хоногт гурван нислэг үйлдэж, цар тахлын нөхцөл байдлыг харгалзан 12 дугаар сараас нислэгийн тоог тав болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Үндэсний далбаа тээгч тус компани энэ оны сүүлээр хилийн чанад руу зорчих хөдөлгөөн нэмэгдэнэ хэмээн урьдчилан тооцоолсны үндсэн дээр энэхүү шийдвэрийг гаргажээ. Харин “Asiana Airlines” компанийн хувьд АНУ-ын тус муж улс руу нислэгээ сэргээх талаар хараахан төлөвлөөгүй байна.

БНСУ-ын агаарын тээврийн хямд өртөгтэй компани болох “Jeju Air” зургаадугаар сарын 8-наас АНУ-ын Сайпан арал руу нислэгээ сэргээсэн бол "Asiana", "T'way Air" уг арал руу долоодугаар сарын 24, 27-ноос тус тус нислэгээ сэргээжээ.

Мөн БНСУ-ын эрх баригчид энэ оны сүүлээс зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх зорилтынхоо хүрээнд Гуам, Сингапуртай харилцан зорчих гэрээ байгуулахаар хэлэлцээ хийж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Самсунгийн өв залгамжлагчийг энэ долоо хоногт өршөөлөөр суллана 2021-08-10

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 2223 хүн илэрчээ... 2021-08-11

БНАСАУ БНСУ-ын дуудлагад хариу өгөхгүй байна 2021-08-11

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1987 хүн илэрчээ... 2021-08-12

Ким Ё Жон АНУ, БНСУ-ын цэргийн сургуулилалтыг шүүмжилжээ 2021-08-12

“Korean Air” Хавай руу 11 дүгээр сараас нислэгээ сэргээхээр төлөвлөж байна. 2021-08-12

БНСУ-ын “Samsung Electronics” компани 2025 он гэхэд бүх гар утасны бүтээгдэхүүндээ  дахин боловсруулсан материал ашиглана 2021-08-12

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1990 хүн илэрчээ... 2021-08-13

“Samsung”-ийн өв залгамжлагчийг үндэсний эрх ашгийн үүднээс суллав 2021-08-14

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1930 хүн илэрчээ... 2021-08-14

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна 2021-08-15