Хүүхдийг замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахыг даалгалаа

Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гурван чиглэлээр 12 үүрэг, даалгавар өглөө.

Тодруулбал, нийслэлийн хэмжээнд “Хариуцлагын гэрээ” байгуулсан болон цагийн хязгаарлалтад өөрчлөлт оруулсан аж ахуйн нэгж байгууллагын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавих, үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдэд хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болгов.

Мөн замын хөдөлгөөний дүрэм, журмыг баримтлуулах, явган зорчигч болон хүүхдийг замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахыг даалгалаа. Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангуулах, үйлчилгээний цагийн хуваарь болон автобусны тоог нэмэгдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлуудаа сайтар хангаж ажиллахыг үүрэг болгов.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын “Газрын зөрчил арилгах тухай” 2021 оны А/251, А/250 дугаар захирамжийн дагуу чөлөөлсөн байршлуудад тохижилт хийх ажлыг зохих хууль, журмын дагуу шуурхай зохион байгуулах, Богдхан уулын “Авто зогсоол-Дугуй цагаан” чиглэлийн явган аяллын зам, Туул голын эрэг дагуух тохижилтын ажлуудыг эрчимжүүлэхийг даалгалаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Яамд, агентлагийн мэргэжилтнүүдийн хамтарсан ажлын хэсэг байгуулна. 2021-08-16

Нийслэлийн 15 байршилд шинэ ургацын хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. 2021-08-16

Хиймэл нууранд осолдсон иргэдийг ЭРЭН ХАЙЖ байна 2021-08-16

Өнөөдөр УЛС, АЙМГИЙН ЦОЛТОЙ 512 бөхийн барилдаан болно. 2021-08-16

Сүүлийн 24 цагт “КОВИД-19" халдварын 1061 тохиолдол бүртгэгдлээ. 2021-08-16

Хүүхдийг замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахыг даалгалаа 2021-08-16

Хүүхдийг замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахыг даалгалаа 2021-08-16

Газрын зөрчилтэй 300 орчим байршлыг чөлөөлжээ. 2021-08-16

Номын сан, кино театруудыг “Хариуцлагын гэрээ” байгуулж, нээх бэлтгэл ажлыг хангалаа 2021-08-16

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж байна. 2021-08-16

Н.Булгантамир: Ногоочдын маргааныг ЦАГДААГААС ЗОХИЦУУЛЖ АЖИЛЛАСАН 2021-08-16