Н.Булгантамир: Ногоочдын маргааныг ЦАГДААГААС ЗОХИЦУУЛЖ АЖИЛЛАСАН

Н.Булгантамир: Ногоочдын маргааныг ЦАГДААГААС ЗОХИЦУУЛЖ АЖИЛЛАСАН

Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2021.08.16/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, зарим асуултад хариулт өглөө.

Хүнсний ногооны худалдаачдыг цагдаагийн байгууллагаас гэх мэдээллийн мөрөөр Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлийн ахлах мэргэжилтэн Н.Булгантамир “Улаанбаатар хотын хэмжээнд хүнсний ногооны худалдаа явагдаж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын захирагчийн 192 тоот тушаал гарсан. Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөгдсөн 23 цэгт хүнсний ногооны худалдаа явагдаж байгаа. Сүүлийн үед цахим орчинд, цагдаагийн алба хаагчид ногоочдын худалдааг явуулахгүй байна гэсэн мэдээлэл гарсан. Үүнд товч тайлбар хийе.

Баянгол дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэр 1000-автомашины зогсоолд хүнсний ногооны худалдааны цэг байсан. Үүнд УБТЗ-аас зохих зөвшөөрөл өгөөгүйн улмаас УБТЗ-ын хамгаалалтын алба болон ногоочдын хооронд маргаан үүссэний дагуу цагдаагийн байгууллагаас очиж зохицуулалтын арга хэмжээ авч ажилласан.

Түүнчлэн Улаанбаатар хотын захиргаа болон дүүргийн захиргаанаас холбогдох хүмүүс очиж, одоогоор дээрх цэгт 110 ногоочин зөвшөөрөлтэйгөөр худалдаагаа үргэлжлүүлж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хүүхдийг замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахыг даалгалаа 2021-08-16

Хүүхдийг замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахыг даалгалаа 2021-08-16

Газрын зөрчилтэй 300 орчим байршлыг чөлөөлжээ. 2021-08-16

Номын сан, кино театруудыг “Хариуцлагын гэрээ” байгуулж, нээх бэлтгэл ажлыг хангалаа 2021-08-16

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж байна. 2021-08-16

Н.Булгантамир: Ногоочдын маргааныг ЦАГДААГААС ЗОХИЦУУЛЖ АЖИЛЛАСАН 2021-08-16

Өсвөрийн болон Залуучуудын боксын ДАШТ-д хүч үзэх баг тамирчид Дубайг зорив. 2021-08-16

Хотын дарга Хан-Уул дүүргийн Нэг цэгийн үйлчилгээний төвд ажиллалаа 2021-08-16

Аймгийн онцгой комисст түргэвчилсэн оношлуур хандивлах аян үргэлжилж байна 2021-08-16

Хоногт 30-40 ширхэг хүчилтөрөгчийн баллон цэнэглэх үйлдвэртэй болжээ. 2021-08-16

Малын халдварт өвчин тархах магадлалтай аймаг, сумдад хорио цээр тогтоож байна. 2021-08-16