Зуслангийн бүсэд зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгаж, зөв төлөвлөлт хийнэ
Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх, холбогдох удирдлагууд дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолой орчимд газар эзэмших зөвшөөрөлгүй аваагүй ч хашаа, хайс барьсан газруудын нөхцөл байдлыг шалгалаа.
Тухайлбал, Шар хоолой Далхитын аманд газар эзэмших зөвшөөрөл аваагүй ч хашаа барьсан хэд хэдэн тохиолдол гарчээ. Иргэд амарч зугаалах, мал амьтан чөлөөтэй нэвтрэх боломжгүй болгосон дээрх газруудыг нэн даруй буулгаж, зөрчлийг арилгуулах талаар Баянзүрх дүүргийн газрын албанд чиглэл өглөө.
Зохих ёсны зөвшөөрөл авч, хуулийн хүрээнд ажиллаж байгаа аж ахуй нэгжүүдийг дэмжиж ажиллах болно. Харин зөвшөөрөлгүй хашаа хайс барьсан аж ахуй нэгжүүдтэй хариуцлага тооцож ажиллаж, цаашлаад зөв төлөвлөлт хийж, иргэдээ ая тухтай, эрүүл орчинд амьдруулах болно гэдгийг Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх хэллээ гэж Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.