“Багануур” ХК дүүргийн ЭМТ-д шаардлагатай хүчилтөрөгчийг үнэгүй өгч байна

“Багануур” ХК дүүргийн ЭМТ-д шаардлагатай хүчилтөрөгчийг үнэгүй өгч байна

 Коронавируст цар тахлын үед эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгдсэн тул “Багануур” ХК нийгмийн хариуцлагын ухамсарлан, дүүргийн Эрүүл мэндийн төвд өнгөрсөн оны нэгдүгээр сараас шаардлагатай хүчилтөрөгчийг үнэгүй үйлдвэрлэн өгч байна.

Тодруулбал, 2020 онд нийт 88 ширхэг өндөр даралтат баллон буюу 585 шоо метр, энэ оны наймдугаар сарын 15-ны байдлаар 655 ширхэг баллон буюу 3930 шоо метр хүчилтөрөгч үйлдвэрлэж тус төвд өгчээ.

Энэ дүнг зах зээлийн ханшаар тооцвол 30 гаруй сая төгрөгтэй дүйх аж. 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.