БНАСАУ-д 36000 хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулахад халдварын нэг ч тохиолдол илрээгүй

БНАСАУ-д 36000 хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулахад халдварын нэг ч тохиолдол илрээгүй

БНАСАУ-д нийт 36 мянга орчим хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулахад халдварын нэг ч тохиолдол илрээгүй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт мэдээлжээ.

ДЭМБ-ын долоо хоног тутмын тайланд дурдсанаар, БНАСАУ-д долоодугаар сарын 30-наас наймдугаар сарын 5-нд 693 хүнд шинжилгээ хийснээр шинжилгээнд хамрагдсан хүний нийт тоо 35947-д хүрсэн байна.

“COVID-19”-ийн шинжилгээнд шинээр хамрагдсан хүмүүсийн 112-т нь шинж тэмдэг илэрснээс бүгд томуу төст өвчин юм уу амьсгалын замын цочмог өвчин туссан байжээ.

БНАСАУ улс орондоо коронавирусний халдвар тохиолдол огт бүртгэгдээгүй гэж мэдэгдсээр ирсэн боловч өнгөрсөн оны эхээр хилийн хатуу хяналт тогтоох зэргээр цар тахлын эсрэг шуурхай, хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн юм.

Дэлхий дахинд коронавирусний вакциныг тэгш хуваарилах зорилго бүхий “COVAX” хөтөлбөрөөр дамжуулан БНАСАУ хоёр сая орчим тун вакцин хүлээн авах төлөвтэй байгаа боловч одоогоор хараахан нийлүүлж эхлээгүй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1373 хүн илэрчээ... 2021-08-17

БНСУ-д ажиллахаар бүртгүүлсэн иргэдийн шалгалтыг 9 дүгээр сарын 1-нд эхлэхээр боллоо. 2021-08-17

БНСУ-ын засгийн газар үндэсний баатрынхаа шарилыг Казахстанаас шилжүүлж авлаа 2021-08-17

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1805 хүн илэрчээ... 2021-08-18

БНСУ-ын “EXO” хөвгүүдийн хамтлагийн Крис Вүг хүчингийн хэрэгт холбогдуулан Хятадад баривчилжээ. 2021-08-18

БНАСАУ-д 36000 хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулахад халдварын нэг ч тохиолдол илрээгүй 2021-08-18

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 2152 хүн илэрчээ... 2021-08-19

БНСУ-д халдварын 10 шинэ тохиолдол тутмын нэг нь гадаадын иргэн байна 2021-08-19

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 2052 хүн илэрчээ... 2021-08-20

БНСУ –ийн нийслэл хотод хоолны газар болон ресторан, кафе оройн 9 цаг хүртэл ажиллахаар болсон байна. 2021-08-20

Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурав 2021-08-20