Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурав

Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурав

“Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Словени Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг, Бүгд Найрамдах Словени Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Станислав Рашчан нар 2021 оны наймдугаар сарын 18-ны өдөр Любляна хотноо гарын үсэг зурав.

Хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд авто тээврийн салбарын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй бөгөөд дээрх хэлэлцээрийг байгуулснаар улс хоорондын тээвэрлэлтийн төрөл өргөжиж, Монгол, Словени хооронд шууд тээвэрлэлт үйлдэгдэх, чингэснээр худалдааны эргэлт эрчимтэй өсөх боломж бүрдэж байна.

Монгол, Словений худалдааны эргэлт 2020 онд 14.6 сая ам.долларт хүрсэн. Словени Улс нь 2.1 сая хүн амтай, Европын Холбооны гишүүн, Шенгений бүст хамрагддаг бөгөөд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын гишүүн орон юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНАСАУ-д 36000 хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулахад халдварын нэг ч тохиолдол илрээгүй 2021-08-18

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 2152 хүн илэрчээ... 2021-08-19

БНСУ-д халдварын 10 шинэ тохиолдол тутмын нэг нь гадаадын иргэн байна 2021-08-19

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 2052 хүн илэрчээ... 2021-08-20

БНСУ –ийн нийслэл хотод хоолны газар болон ресторан, кафе оройн 9 цаг хүртэл ажиллахаар болсон байна. 2021-08-20

Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурав 2021-08-20

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1880 хүн илэрчээ... 2021-08-21

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1418 хүн илэрчээ... 2021-08-23

БНСУ-д ажиллах хүсэлтэй, бүртгүүлсэн иргэдийн анхааралд... 2021-08-23

БНАСАУ-д коронавирусний оношлуур бүтээжээ 2021-08-23

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1509 хүн илэрчээ... 2021-08-24