Ц.Шаравжамц: Саид Моллаи болон олимпын медальт тамирчдад байр, Гавьяат тамирчин цол өгнө
Саид Моллаи Монгол Улсын Засгийн газарт гомдсон талаараа Ubn.mn сайтад ярилцлага өгчээ. Тэрбээр өөрийнх нь амжилтыг үнэлж, байр өгөөгүй, Засгийн газраас олгоно гэсэн 60 сая төгрөгийг аваагүй хэмээн уг ярилцлагадаа хэлсэн юм. Тиймээс бид энэ асуудлаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцаас тодрууллаа.
-Саид Моллаи Монгол Улсын Засгийн газарт гомдсон талаараа Германд очсоныхоо дараа Монголын хэвлэлд ярилцлага өгчээ. Засгийн газрын шагнал, урамшуулал хэзээ олгогдох вэ. Олимпын мөнгөн медаль хүртсэн тамирчнаа алагчиллаа гэж Саид Моллаи ойлгосон бололтой?
-Алагчилсан, өөрөөр хандсан зүйл бүх шатанд байхгүй. Саид Моллаи адилхан монгол хүү болсон шүү дээ. Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Саид Моллаид 60 сая, хүрэл медаль хүртисэн гурван тамирчинд 30, 30 сая төгрөг олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн. Мөн өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хурлаар дөрвөн тамирчиндаа байр өгөх асуудлыг хэлэлцэж, дэмжсэн. Тамирчид маань Японоос ирээд 14 хоног хөл хорионд байсан. Ингээд хөл хорионоос гарахаар нь Засгийн газрын төлөөлөл хүлээн авч уулзахаар бэлтгэж байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Саид Моллаи, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа нарт Монгол Улсын Гавьяат тамирчин цол, олимп дэлхийн хос медалтан болсон Мөнхбатын Уранцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгох нь зүйтэй гэж үзэж байгаа.
Энэ талаар Саид Моллаи хараахан мэдээлэл аваагүй юм шиг байна. Уг нь Жүдо бөхийн холбоонд энэ талаар дуулгасан байгаа.
-Засгийн газраас Саид Моллаид 60 сая төгрөг өгнө гэснээс өөр мэдээлэл яваагүй тул байр болон гавьяа шагналын талаар мэдэж амжаагүй Герман ниссэн бололтой?
-Байр өгөх асуудлыг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн. Дөрвөн тамирчиндаа дөрвүүлэнд нь байр өгөхөөр болсон.
Түүнээс гадна олимпын наадам шүүн тунгаасан таван шүүгчид санхүүгийн урамшуулал олгож, хүрэл медалийн төлөөх өрсөлдөөнд ялагдсан тамирчдадаа анх удаа мөнгөн урамшуулал олгох асуудлыг ч шийдвэрлэсэн:
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.