ТЦА: Мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтын малгай, хэрэгсэл заавал хэрэглээрэй
Энэ сарын 18-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 320 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 214 мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 5, орон нутагт 4 иргэн гэмтэж, нэг хүн нас барсан байна.
Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 43, орон нутагт 36, нийт 79 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.
Иймд мотоциклтой замын хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалалтын малгай, хамгаалах хэрэгслийг тогтмол зүүж хэвших, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин, мотоцикл жолоодохгүй байх, хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байхад анхаарч замын хөдөлгөөнд зөв боловсон соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.