Иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлт гаргажээ

Иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлт гаргажээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил, хэмжээ, хил зааг, зориулалт тогтоох тухай асуудлыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар  танилцууллаа. 

Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо нь 2548 өрхийн 9009 хүн амтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ 2.200 га бөгөөд зүүн талаараа Сонгинохайрхан дүүргийн 7, 8 дугаар хороо,  баруун талаараа 41 дүгээр хороо, хойд талаараа 9 дүгээр хороотой хиллэдэг. 40 дүгээр хорооны Хилийн цэргийн 0119-ийн 1-4 дүгээр гудамжны 144 иргэнээс гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршилд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн.

Дээрх байршилд 12.7 га, 180 нэгж талбар хамрагдаж байна. Иргэдээс ирсэн хүсэлтийг үндэслэн, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил, хэмжээ, хил зааг, зориулалт тогтоох асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр болов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.