Орчны аюулгүй байдал алдагдсан 1283 байршлын зөрчлийг арилгалаа

Орчны аюулгүй байдал алдагдсан 1283 байршлын зөрчлийг арилгалаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Өнгөрсөн долоодугаар сарын зөвлөлийн хурлаар хотын дарга “Иргэдийн амьдрах орчныг сайжруулах зарим арга хэмжээний тухай” А/177 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангахыг холбогдох албаныханд үүрэг болгосон.

Захирамжийн дагуу нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийт 11.749 ам метр газрыг чөлөөлсөн бөгөөд тус газруудыг нийтийн эдэлбэр газар болгох санал гаргаад байна. Газар чөлөөлөлт хийсэн байршлуудаас 14 нь тохижилт, ногоон байгууламж хийх боломжтой. Эдгээр байршлуудад явган хүний зам, ойн төгөл, бичил цэцэрлэгт хүрээлэн хийхээр төлөвлөжээ.

Нийслэлийн иргэдийн амь нас, аюулгүй байдал, эд хөрөнгөнд халтай зүйл бол ил задгай цахилгааны утас. Тэгвэл нийт 491 байршилд ил задгай цахилгааны утас байсныг олж тогтоосноос 200 байршил дахь зөрчлийг газар дээр нь арилгаж, цахилгааны утсыг цэгцлэн засварлаж, аюулгүй байдлыг хангалаа. Мөн стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн хүүхдийн тоглоомын 419 талбай байгаагаас 120 байршил дахь зөрчлийг арилган, талбайг засаж, сайжруулах ажил хийжээ. Энэ мэтчилэн нийслэлийн хэмжээнд орчны аюулгүй байдал алдагдсан 2277 зөрчил байгаагаас 1320 байршилд зөрчлөө арилгах хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлж, 1283 байршил дахь зөрчлийг арилгасан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар газар чөлөөлөлт хийсэн байршлуудыг нийтийн эдэлбэр газраар бүртгэхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгалаа. Мөн чөлөөлсөн байршлуудыг цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, нийтийн биеийн тамирын зориулалтаар тохижуулах ажлыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавихыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн зохион байгуулж, тээврийн хэрэгслийг дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна 2021-08-20

Нийслэлд нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэл 34 хувьтай байна 2021-08-20

Иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлт гаргажээ 2021-08-20

Өнөөдөр хими, газар зүй, нийгэм судлалын хичээлийн шалгалттай 2021-08-20

Булганы боомтоор барилгын материал, бараа бүтээгдэхүүн импортлох боломжийг бүрдүүллээ 2021-08-20

Орчны аюулгүй байдал алдагдсан 1283 байршлын зөрчлийг арилгалаа 2021-08-20

НӨАТ-ын сугалаанаас 30 саяын азтан тодорно 2021-08-20

Цахилгаан халаагуур эрчим хүчний хэрэглээг 20-30 хувиар хэмнэнэ 2021-08-20

Үерийн улмаас 7 сумын хөдөлгөөнийг хязгаарлалаа 2021-08-20

Ирэх 7 хоногийн бямба, ням гарагт дугаарын хязгаарлалт үйлчилнэ 2021-08-20

ОХУ-аас авч буй шатахууныг Ховд аймаг руу шууд тээвэрлэх боломж бүрдүүлнэ 2021-08-20