БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйтай уулзалт хийлээ

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйтай уулзалт хийлээ

“Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч А.Энхзул болон холбогдох албаны төлөөллүүд Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйтэй өнөөдөр албан уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй “Замын-Үүд” чөлөөт бүс олон жилийн дараа байнгын үйл ажиллагаанд шилжсэнд баяр хүргээд “Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу хоёр орны эдийн засгийн чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран ажиллах чиглэлээр боломжит бүхий л хэлбэрээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Эх сурвалж: “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.