Морины уралдаан, бөхийн барилдаан зохион байгуулахгүй байхыг үүрэг өглөө

Морины уралдаан, бөхийн барилдаан зохион байгуулахгүй байхыг үүрэг өглөө

Улсын Онцгой комиссоос аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хурдан морины уралдаан, бөхийн барилдаан зохион байгуулахгүй байх үүрэг өглөө.

Тодруулбал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, намрын ургац хураалтын ажлыг зохион байгуулах, хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлж, тасралтгүй зохион байгуулах зэрэг чухал үйл явдал тулгамдсан энэ үед морь уралдуулах, бөх барилдуулах зэрэг халдварын эрсдэлтэй олон нийтийг хамарсан үйл ажиллагааг наймдугаар сарын 21-нээс хойш зохион байгуулахгүй байх үүргийг хүргүүлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.