Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ

Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ

. Амралтын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орж, сэрүүсэж, уулархаг нутгаар шөнөдөө цас орж, Алтайн салбар уулс болон говийн нутгаар салхитай байхыг анхааруулж байна.

Өнөөдөр Хархираа Түргэний уулсаар, 23-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 22-нд нутгийн зарим газраар, 23-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Мөн өнөөдөр Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн нутгаар ахиухан хэмжээний бороо орно.

Өчигдрөөс баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 

Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар, 23-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр усархаг үргэлжилсэн хүйтэн бороо орж, нутгийн баруун хагаст салхитай байхыг анхааруулж байна.

8 дугаар сарын 22-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын зүүн, говийн аймгуудын хойд хэсэг, зүүн аймгуудын зарим газраар бороо үргэлжлэн орно. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, баруун, төв, говийн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 13-15 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 14-16 хэм дулаан байна.

 

Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 12-14 хэм дулаан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.