Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо цэцэрлэгтэй боллоо

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо цэцэрлэгтэй боллоо

Сүхбаатар дүүргийн цэцэрлэггүй байсан 12 дугаар хороонд 150 хүүхдийн суудалтай шинэ цэцэрлэг багачуудаа хүлээн авахад бэлэн боллоо. Тус цэцэрлэгийг дүүрэг орон нутгийн төсвийн хөрөнгөөрөө 8 айлын газрыг чөлөөлж, бүтээн байгууллаа.

12 дугаар хороо нь цэцэрлэгийн насны 600 орчим хүүхэдтэйгээс 400 гаруй нь цэцэрлэгт хамрагдах боломжгүй цэцэрлэг нэн эрэлттэй байлаа. Энэхүү цэцэрлэг ашиглалтад орсноор нэмж 150 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байгаа юм гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.