Бразилын Засгийн газраас Хаитид хүмүүнлэгийн тусламж илгээжээ
Хаити улсын баруун өмнөд нутагт 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсонтой холбогдуулан Бразилын Засгийн газар хүмүүнлэгийн тусламж болон 32 гал сөнөөгчийг эрэн хайх, сэргээн босголтын ажилд туслуулахаар ням гарагт илгээжээ.
Бразилын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Агаарын цэргийн хүчний “KC-390 Millennium” ачаа тээврийн нисэх онгоц ням гаргийн өглөө Хаити улсын нийслэл Порт-о-Пренс хотыг зорьсон байна.
Энэхүү онгоцонд Эрүүл мэндийн яамнаас илгээж буй дамнуурга, хүзүүний бэхэлгээ, инсулин зэрэг 3.5 тонн гаруй эм, эмнэлгийн хэрэгсэл болон бусад тусламжийг тээвэрлэжээ.
Хаитид энэ сарын 14-нд болсон газар хөдлөлтийн улмаас одоогийн байдлаар 2207 хүн амиа алдаж, 344 хүн сураггүй болж, 12 268 хүн бэртэж гэмтсэний зэрэгцээ 52 923 байшин нурж, 77 006 барилга сүйдсэнийг тус улсын иргэний хамгаалалтын байгууллагаас мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.