Вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдээс дельта вирус илэрлээ

Вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдээс дельта вирус илэрлээ

Тус аймагт коронавиурсний дельта хувилбар хоёр бүртгэгдлээ. Тодруулбал коронавирусний халдвар авч, Түвшинширээ, Баяндэлгэр сумын эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэнээс дельта вирус илэрчээ. Тухайн иргэд нь Улаанбаатар хотоос ирсэн орон нутгийн иргэд бөгөөд хоёулаа вакцины бүрэн тундаа хамрагдсан байжээ.

Одоогоор тус иргэдийг сумдын ЭМТ-д үргэлжлүүлэн эмчлэн хянаж байгаа бөгөөд биеийн байдал хэвийн байгаа гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ. Мөн халдварын оношоор эмчлүүлж байгаа зарим иргэдээс дахин шинжилгээ авч оношлуулахаар Улаанбаатар хотруу явуулжээ. Учир нь дельта вирусыг орон нутгийн лабораторит илрүүлэх боломжгүй аж.

Дельта вирус нь бусдад халдварлах нь хурдан, вакцинд хамрагдсан эсэх нь нөлөөлөхгүй учир иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайжруулахыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байгаа юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.