"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ажилчид 150 сая төгрөг "Зүрх мартахгүй" төсөлд хандивлалаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ажилчдын зүгээс “Зүрх мартахгүй” төсөлд 22 хүүхдийн хагалгааны зардал болох 150 сая төгрөгийг хандивлалаа.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ажилчид нь хүүхдийн сайн сайхны төлөө хандив цуглуулдаг сантай аж.
"Зүрх мартахгүй" төслийг санаачлагч Б.Болдсайхан хэдэн өдрийн өмнө өөрийн цахим хуудаснаа сүүлийн 15 хүүхэд хагалгаандаа ороод төсөл түр зогсох эрсдэл тулгарч байгааг бичсэн байдаг. Иймд иргэдээс санхүүгийн дэмжлэг хүссэн билээ.
Өнгөрсөн хугацаанд нийт 234 хүүхэд уг төслийн хүрээнд зүрхний оржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.