Сүүлийн 14 цагт Коронавируст халдварын 2467 тохиолдол бүртгэгдсэн байна
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2467 тохиолдол бүртгэгдэж, 21-ээс дээш насны зургаан хүн нас барсан тухай ЭМЯ-наас мэдээлэв.
Халдвар илэрсэн хүмүүсийн 773 нь Улаанбаатар хотод, 1691 нь орон нутагт, 3 нь зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн байна.
Халдвартай 12 106 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 7123 нь хөнгөн, 3813 нь хүндэвтэр, 991 нь хүнд, 179 нь нэн хүнд байна. Харин сүүлийн 24 цагт 1465 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 778, II тунд 2658, III тунд 3214, нийт 6650 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 73.9 хувь, II тунгийн хамралт 68.7 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2611 (21.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 52821 (59.4 хувь), 16-17 насны 22446 (66.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Улсын хэмжээнд вакцины хоёрдугаар тунд хоёр сая 72 мянга 994 хүн буюу зорилтот бүлгийн 63.7 хувь хамрагджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.