ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжтой

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжтой

Өнөөдөр аргын тооллын 2021 оны 8 дугаар сарын 30. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 23. Сумъяа гараг. Чөлөөт эх одтой, есөн улаан мэнгэтэй, цагаан нохой өдөр. 

Өдрийн наран 6 цаг 08 минутад мандан, 19 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн.

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХӨСҮТ-ийн ажилтай танилцана 2021-08-26

Нэгдүгээр ангид элсэх сурагчдыг энэ сарын 29 хүртэл сургуулийн байранд бүртгэнэ 2021-08-26

Сүүлийн 14 цагт Коронавируст халдварын 2467 тохиолдол бүртгэгдсэн байна 2021-08-26

Б.Лхагвасүрэн: Иргэд криптовалют, койнуудад оруулсан мөнгөө бүгдийг нь алдах эсвэл мөнгө угаалт, залилангийн гэмт хэргийн хохирогч болох өндөр эрсдэлтэй 2021-08-26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна. 2021-08-30

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжтой 2021-08-30

ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхонд бодож явсан ажлаа эхлүүлэх сайхан боломж гарч ирнэ. 2021-08-30

Зорилтот бүлгийн иргэдийг өнөөдрөөс гурав дахь тунд хамруулна 2021-08-30

Коронавируст халдварын шинэ давлагаа үүсээд буй өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, үүрэг өглө 2021-08-30

Саид Моллайд “Алтан од” одон, энгэрийн тэмдгийг нь гардуулж өгөв 2021-08-30

Ц.Шаравжамц Зуны Паралимпын наадмаар шагнал гардуулсан анхны Монгол хүн боллоо 2021-08-30