Ц.Шаравжамц Зуны Паралимпын наадмаар шагнал гардуулсан анхны Монгол хүн боллоо

Ц.Шаравжамц Зуны Паралимпын наадмаар шагнал гардуулсан анхны Монгол хүн боллоо

"Токио-2020" Зуны Паралимпын XVI наадмын тэргэнцэртэй туялзуур сэлэмний багийн тэмцээн өчигдөр /2021.08.29/ орой Шиба мужийн Макүхари Мэссе ордон/Makuhari Messe Hall/-д явагдаж шилдгүүдээ шалгаруулан өндөрлөв.

Туялзуур сэлэмний тулааны эрэгтэйчүүдийн багийн төрөлд алт, мөнгө, хүрэл медалийн болзол хангасан багуудын шагнал, медалийг Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Чиба мужийн Иргэдийн хурлын дарга Кавамура Хироаки /Kawamura Hiroaki /-гийн хамт гардуулж өглөө.

Ийнхүү Ц.Шаравжамц Зуны Паралимпын наадмаар шагнал гардуулсан анхны Монгол хүн боллоо. Өмнө нь 2010 оны Ванкуверын Өвлийн Паралимпын наадмаар өдгөө Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Н.Хүрэлбаатар Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга байхдаа шагнал гардуулж байсан түүхтэй билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжтой 2021-08-30

ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхонд бодож явсан ажлаа эхлүүлэх сайхан боломж гарч ирнэ. 2021-08-30

Зорилтот бүлгийн иргэдийг өнөөдрөөс гурав дахь тунд хамруулна 2021-08-30

Коронавируст халдварын шинэ давлагаа үүсээд буй өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, үүрэг өглө 2021-08-30

Саид Моллайд “Алтан од” одон, энгэрийн тэмдгийг нь гардуулж өгөв 2021-08-30

Ц.Шаравжамц Зуны Паралимпын наадмаар шагнал гардуулсан анхны Монгол хүн боллоо 2021-08-30

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд 2021-08-30

Визийн зөвшөөрөлгүйгээр виз мэдүүлэх ангилал 2021-08-30

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ тэмцээнээ эхлүүлнэ 2021-08-30

Э.Содномпилжээ 245 кг-ыг шахаж паралимпын дээд амжилтыг дахин шинэчиллээ. 2021-08-30

Шинжилгээгээр коронавируст халдварын 2,209 тохиолдол шинээр бүртгэгдлээ. /2021.08.30/ 2021-08-30