Чингэлэгт тээврийн нэмэлт терминал байгуулах ажил 80 гаруй хувьтай байна

Чингэлэгт тээврийн нэмэлт терминал байгуулах ажил 80 гаруй хувьтай байна

Нүүрсний экспортын 95 орчим хувийг бүрдүүлдэг хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод чингэлэгт тээврийн нэмэлт терминал байгуулах ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна.

Гашуунсухайт боомтод үерийн далан, чингэлэг тээвэр, урт болон богинын тээврийн зам талбайн ажил хийгдэж, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна. Есдүгээр сард ашиглалтад орох уг терминалыг “Энержи ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн хөрөнгөөр байгуулж буй юм. Мөн Шивээхүрэн боомтын гаалийн хяналтын нэмэлт гарцыг “Монголын Алт” (МАК) ХХК барьж, Хил хамгаалах ерөнхий газарт хүлээлгэн өгсөн бөгөөд чингэлэгт тээврийн терминалын зам талбайн ажил эхэлжээ.

Хилийн боомтуудад чингэлэгт тээврийн терминал байгуулснаар хүн хоорондын шууд харилцаа багасч, жолооч нар хил нэвтрэхгүйгээр шуурхай ажиллах боломж бүрдэхээс гадна нүүрсний тээвэрлэлтээс үүдэлтэй байгаль орчинд учирч буй сөрөг нөлөөлөл буурч, нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэх юм. Хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулах ажил Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 185 дугаар тогтоолоор хэрэгжиж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Коронавирусний түргэн оношлуурын худалдаалах бөөний болон жижиглэнгийн дээд үнийг тогтоосон байна. 2021-08-30

Ерөнхийлөгч 2021 оноос эхлэн олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад тэтгэлэг олгох зарлиг гаргалаа 2021-08-30

ТҮМЭНЗУЛ ЭНЕРЖИ компани “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд нэгдлээ. 2021-08-30

Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд энэ сарын 26-27-ны өдрүүдэд нойтон цас орсон байна 2021-08-30

Эрүүл мэндийн байгууллагын хүн хүчний нөөц бүрдүүлэхийг үүрэг болгов 2021-08-30

Чингэлэгт тээврийн нэмэлт терминал байгуулах ажил 80 гаруй хувьтай байна 2021-08-30

Хүүхдийг халдвараас сэргийлэх, тандалт хийх, хариу арга хэмжээг сургууль, цэцэрлэгт эрчимжүүлнэ 2021-08-30

Улаанбаатар хотын хоёр дахь “Өглөөний гудамж” өнөөдөр нээгдэв. 2021-08-30

“Эрхэт Монгол” групп Э.Содномпилжээгийн амжилтыг мялааж, ТАУН ХАУС бэлэглэлээ 2021-08-30

Гарааш буулгасан газарт ногоон байгууламж байгуулна 2021-08-30

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 2021-08-31