Японы 50 настай Кэйко Сүгиүра түрүүлснээр алтан медаль хүртсэн
Токиогийн Паралимпын эмэгтэйчүүдийн “C1-3” ангиллын дугуйн тэмцээнд Японы 50 настай Кэйко Сүгиүра түрүүлснээр алтан медаль хүртсэн улсынхаа хамгийн настай тамирчин болжээ.
Ийнхүү тэрбээр 1996 оны Атлантагийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 71 кг-ын жинд 46 насандаа түрүүлсэн Такио Ушикүбогийн амжилтыг эвдсэн байна.
“C1-3” ангиллын тэмцээнд Шведийн тамирчин Анна Бек мөнгөн медаль хүртсэн бол Австралийн тамирчин Пейж Греко хүрэл медалийн болзол хангажээ.
К.Сүгиүра 45 настайдаа дугуйн тэмцээний үеэр осолдсоны улмаас биеийнх нь баруун тал саажиж, ой санамж нь муудсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.