“COVID-19”-ийн гарал үүслийг дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан сорьцод тулгуурлан хийнэ.

“COVID-19”-ийн гарал үүслийг дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан сорьцод тулгуурлан хийнэ.

“COVID-19” халдварын гарал үүслийн судалгааг коронавирусний халдвар 2019 онд дэгдэж эхлэхээс өмнө дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан лабораторийн сорьцод тулгуурлан хийх хэрэгтэй гэж Мозамбикийн Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн орлогч дарга Эдуардо Само Гудо хэлжээ.

“Дэлхийн янз бүрийн бүс нутаг дахь лабораториудад сүүлийн гурав юм уу дөрвөн жилийн хугацаанд хадгалагдсан сорьцуудад дүн шинжилгээ хийх нь ихээхэн ач холбогдолтой юм” гэж Э.Гудо “Xinhua” агентлагт саяхан ярилцлага өгөх үеэрээ ярьжээ. Түүнчлэн амьтдаас цуглуулсан сорьцыг ч мөн судлах хэрэгтэй хэмээн нэмж хэлсэн байна.

Харин энэ чиглэлийн судалгааг улстөржүүлбэл бодит үнэнийг хэзээ ч олохгүй байж магадгүй гэдгийг онцлон тэмдэглээд, шинжлэх ухааныг улстөржүүлсэн тохиолдолд бид шинжлэх ухааны бүх агуулга ойлголтоо алдаж, улмаар шинжлэх ухаанч үндэслэл нотолгоонууд мартагдахад хүрнэ гэжээ.

Аливаа халдварын анхны тохиолдол нэг улсад илэрсэн урьдын жишиг олон байгаа ч зоонозын буюу мал, амьтнаас хүнд халдварлах өвчний хувьд өөр улсад бүртгэгдсэн байх нь хэвийн үзэгдэл юм гэж Э.Гудо тайлбарласан байна. Тэрбээр үргэлжлүүлэн, “Өнөөгийн цаг үед энэ асуудлыг улстөржүүлэхгүй байх нь хамгийн чухал байна. Халдварын гарал үүслийг судлах нь улс төрийн асуудал бус шинжлэх ухааны ажил юм” гэж ярьжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Японд коронавирусний шинэ хувилбар “Мю”-гээр халдварласан анхны тохиолдлууд илэрчээ. 2021-09-02

Суга Ёшихидэ, Жон Керри нар дэлхийхүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ. 2021-09-02

Парис хотод шинэ хурдны хязгаарлалт мөрдөгдөж эхэллээ 2021-09-02

БНХАУ-ын Сансар судлалын агентлаг “Журонг”-ийн буулгасан зургуудыг танилцууллаа 2021-09-02

Буриад улсад үерийн улмаас онцгой байдал зарлажээ 2021-09-02

“COVID-19”-ийн гарал үүслийг дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан сорьцод тулгуурлан хийнэ. 2021-09-02

АНУ-д “Айда" хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 45 болов 2021-09-03

“Apple” компани “Hyundai”, “Kia” компаниудтай цахилгаан автомашин үйлдвэрлэх гэрээ байгуулахад ойрхон байна 2021-09-03

АНУ-ын нефтийн нөөц буурсан тухай мэдээлэл гарсны дараа нефтийн үнэ өсөв 2021-09-03

БНХАУ-д цахим жолооны үнэмлэх албан ёсоор олгож эхэлсэн 2021-09-03

Токио хотноо зохион байгуулсан Паралимпын наадам өндөрлөлөө 2021-09-06